Урамшууллын лавлагаа

Харилцагч Танд энэ өдрийн мэнд хүргэе.

Урамшуулалт аян 2024.07.01-ээс эхлэн 2024.12.31-ны өдрийг дуустал үргэлжлэх ба сар бүр 50 харилцагчийг шалгаруулан супер тохирлоор нэг харилцагчийг Таун хаусын эзнээр тодруулж, нийт 301 харилцагчийн хуримтлуулах дадлыг бид урамшуулах болно. Тухайн сарын урамшууллын эздийг дараа сарын 10-ны өдөр Худалдаа, хөгжлийн банкны албан ёсны Facebook хуудсаар тодруулна.

Харилцагч Та 6 сар ба түүнээс дээш сарын хугацаатай хадгаламжаа нэмэгдүүлсэн 100,000₮ тутамдаа урамшууллын нэг эрх авч, энэхүү аянд оролцох боломжтой.

Сар бүрийн урамшуулал
  • 1,000,000 төгрөгийн хадгаламжийн эрх - 5 харилцагч
  • 500,000 төгрөгийн хадгаламжийн эрх - 10 харилцагч
  • 300,000 төгрөгийн хадгаламжийн эрх - 15 харилцагч
  • 100,000 төгрөгийн хадгаламжийн эрх – 20 харилцагч
Супер урамшуулал

Аяны төгсгөлд 2024 оны 1 сараас 6 сарын хугацаанд нийт урамшууллын эрхтэй харилцагчдаас нэг харилцагч Таун Хаус-н эзэн болно.
Тохирлыг Худалдаа, хөгжлийн банкны албан ёсны Facebook хуудсаар шууд дамжуулна.


Урамшууллын эрх хэрхэн авах вэ?
  • Урамшуулалт аянд 6 сар ба түүнээс дээш сарын хугацаатай иргэний бүх төрлийн хадгаламжийг 100,000 төгрөгөөр нэмэгдүүлэх тутамд 1 урамшууллын эрх олгогдоно.
  • Мөн тухайн сард Хялбар хуримтлал үйлчилгээнд шинээр бүртгүүлэн 6 сар ба түүнээс дээш сарын хугацаатай хадгаламждаа хуримтлал үүсгэх тохиолдолд 1 эрх олгогдоно.
  • 1 харилцагчид хамгийн ихдээ 1,000 эрх олгоно.
  • Эрт хадгалуулбал илүү боломжтой буюу аянд хэдэн сард эрх авч оролцохоос хамаарч урамшууллын эрхийг 1-6 дахин үржиж олгоно.
Урамшууллын эздийг тодруулах өдрүүд
Хамрах хугацаа Тохирол болох өдөр Тохирол болох суваг
2024.07.01-2024.07.31 2024.08.10
Худалдаа, хөгжлийн банкны албан ёсны Facebook хуудсаар тохирлыг шууд явуулна.
2024.08.01-2024.08.31 2024.09.10
2024.09.01-2024.09.30 2024.10.10
2024.10.01-2024.10.31 2024.11.10
2024.11.01-2024.11.30 2024.12.10
2024.12.01-2024.12.31 2025.01.10

Илүү их мэдээллийг ЭНД дарж авна уу.

Санамж:
  • Урамшууллын эрх нь зөвхөн 6 сар буюу түүнээс дээш хугацаатай хадгаламж, хүүхдийн хадгаламжид олгогдоно.
  • Харилцагчийн хадгаламжийн үлдэгдэл шалгаруулалтын эхэнд байсан үлдэгдлээс буурсан тохиолдолд урамшууллын эрх олгохгүй.
  • 1 харилцагчид хамгийн ихдээ 1,000 эрх олгож, тохирол хамаарах сарын үржих дүрмийн дагуу үржиж олгоно.
  • Сар бүр цуглуулсан урамшууллын эрхээрээ зөвхөн тухайн сарын урамшуулалд оролцох эрхтэй.
  • Таны хадгаламжийн дансандаа хийсэн орлогын дүнд харгалзуулан өдөр бүр урамшууллын эрх олгох ба урамшууллын эрхээ тухайн гүйлгээ хийсэн өдрийн дараагийн өдөр нь шалгах боломжтой. Хэрэв аян үргэлжлэх хугацаанд хадгаламжийн дансны хугацааг цуцалбал танд олгогдсон бүх урамшууллын эрх хүчингүй болно.
  • Тухайн сарын урамшууллын эрхийн дугаар нь дараа сарын 4-наас 8-ны хооронд үүсэх тул тус хугацаанд урамшууллын эрхийн дугаарыг шалгах боломжтой.

Та Дансны дугаар талбарт дансны дугаар оруулахад банканд бүртгэлтэй гар утас руу баталгаажуулах код илгээх ба энэхүү кодыг оруулснаар урамшууллын эрхийн дугаараа харах боломжтой.

Та урамшууллын эрхээ тухайн гүйлгээ хийсэн өдрийн дараагийн өдөр нь шалгах боломжтой.